Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллээ хийв.
Тэрбээр “Зургаадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа.
Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216 үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа.
Өнөө өглөө ОХУ-аас ирсэн 114 зорчигч ирсэн. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-т тусгаарлаад дараагийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна” гэв.