Антибиотикийн дасал гэдэг нь халдвар үүсгэгч нянгууд өөрчлөгдөж, тухайн халдварыг эмчлэгч антибиотикт тэсвэртэй болохыг хэлнэ. Тиймээс антибиотикийг жорын дагуу хэрэглэхийг НМХГ-аас уриалж байна.
Антибиотикийн дасал үүсэх шалтгаан:
Хэт их хэмжээгээр хэрэглэх
Эмчилгээний явцад бүрэн хэрэглэхгүй, дутуу орхих
Хөдөө аж ахуйн салбарт антибиотикийг хэт их хэрэглэх
Антибиотикийг шаардлагагүй үед хэрэглэх (вирусийн гаралтай өвчлөлийн үед)
Эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрэм баримтлахгүй байх
Антибиотикийг эмчийн жоргүйгээр, дур мэдэн хэрэглэх
Эх сурвалж: НМХГ