Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад байгаа иргэдээ авчрахаар өнөө өглөө Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ-ийн ОМ302 онгоц Улаанбаатараас хөөрсөн билээ. Тэгвэл уг чиглэлийн нислэгийн явцад хөдөлгүүрт асуудал гарч, Монголын онгоц Бээжингийн нисэх буудалд ослын буулт амжилттай хийсэн талаар Хятадын төрийн мэдлийн “Global Times” мэдээлжээ.
Харин МИАТ компани албан ёсны хаягаараа дамжуулан “МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийгээд байна.
Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна” гэжээ.