Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос зэрэг олгох хөтөлбөр 2020-2021 хичээлийн жилд шинээр элсэлт авч байна.
Энэхүү хөтөлбөрт МУИС-ийн Магистр, докторын элсэлтийн журмын дагуу http://burtgel.num.edu.mn/ хаягаар орж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны хүртэл бүртгүүлнэ үү.
Тухайн хөтөлбөрийн талаарх товч танилцуулга
Хөтөлбөрийн нэр: Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос зэрэг олгох хөтөлбөр.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд: МУИС, ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим болон Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуулийн Банк санхүүгийн тэнхим, Олон улсын бизнесийн тэнхим.
Хөтөлбөрийн зорилго: Олон улсын харилцаа, эдийн засгийн олон хэрэглээг хослуулсан цаг үеийн боловсролыг оюутанд олгосноор олон улсын ажлын байранд өрсөлдөх чадвартай ажиллах хүчийг бий болгох зорилготой.
Хөтөлбөрийн давуу тал:
Олон улсын харилцаа, эдийн засгийн олон хэрэглээг хослуулсан цаг үеийн боловсролыг олж авна.
Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын магистрын хос дипломтой төгсөнө.
Эхний жилдээ Монголд суралцана, хоёрдох жилдээ Тайваньд суралцана (Англи хэл дээр).
Тайвань болон Монгол удирдагчтайгаар олон улсын түвшний магистрын судалгааны ажил (Англи хэл дээр) бичиж сурна.
Тайваньд тэтгэлэгтэй сурна (1 жилийн хугацаанд сар бүр ~130 ам.доллар).
Суралцах хугацаан дахь бүх багц цагийн төлбөрөө ОУХНУС-д тус сургуулийн үнэлгээгээр хийнэ.
Хөтөлбөрийн шаардлага:
Бакалаврын голч оноо 3.2 буюу түүнээс дээш байна.
Англи хэлний мэргэжлийн шалгалтын оноотой байна (TOEIC 650/TOEFL 520).
Олон улсын харилцаа эсвэл эдийн засгийн мэргэжилтэй бол сайн.
ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим