Беларусийн 100,000 орчим эсэргүүцэгчид нийслэл Минск хотод Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан гудамжинд жагслаа.
Ням гарагт болсон энэхүү жагсаал нь өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ба Лукашенкогийн засаг захиргаа тус эсэргүүцлийн хөдөлгөөнийг засгийн газраа унагах гэсэн оролдлого хэмээн үзэж жагсаал зохион байгуулагчдыг саатуулахаар цэрэг, цагдаагийн хүчнүүдээ илгээжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр өнөөг хүртэл Минск хотод 250 хүн саатуулагдаад байгаа аж.
Лукашенко Даваа гарагт ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхээр төлөвлөсөн нь жагсаал эхэлснээс хойшхи анхны уулзалт юм.
Ажиглагчдын үзэж байгаагаар Путин Беларусийн үймээн самуун Орос руу тархахаас урьдчилан сэргийлэхийг хүсч байгаа бололтой.