Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.
Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар УОК өнөөдөр хуралдаж байгаа юм. Тус хурлаас дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд есдүгээр сарын 21-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимоор явуулахаар болсон байна.
Уг шийдвэрийг Засгийн газар өнөөдөр хуралдаж, баталгаажуулах юм.