Өнгөрсөн долоо хоногт Допингийн эсрэг үндэсний төвд Улсын их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу ирж, гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Н.Батсуурь аварга эдгээр бөхчүүдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрч, нийт Монголчуудаасаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва хориотой эм хэрэглэсэн гэдгээ мөн хүлээн зөвшөөрллөө.
Тэрээр “Хориотой эмийн жагсаалтад 300 гаруй эм, бодис байдаг. Надаас нэг нь илэрсэн байна. Би өчигдөр хөдөөнөөс ирээд шинжилгээнийхээ хариутай танилцлаа. Сүүлийн хоёр гурван жил хоёр хөлөө гэмтээж, эмчилгээ хийлгэж байсан. Энэ үедээл мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой. Би санаатайгаар ийм зүйл хийхгүй. Бөхөд хайртай Монголчуудаасаа уучлал хүсье. Барилдаж байгаа хүний хувьд бусад бөхчүүдээсээ бэртэл гэмтлээ нуух явдал байдаг” гэж мэдэгдсэн байна.