Закридз Родзиутсаа утасыг нь идэхийг оролдож буй сармагчингийн бичлэгийг твиттер дээрээ тавьснаар энэхүү бичлэг нь олон нийтийн сүлжээнд өргөн тархжээ.
Түүнийг унтаж байхад нь утсыг нь хулгайлсан гэж бодсон ба гар утас яг яаж алга болсон нь тодорхойгүй байсан байна.
Закрыдз Бямба гарагийн өглөө 11 цагийн орчимд сэрэхдээ гар утас нь алга болсныг мэджээ.
Харин Закрыдзийн аав Ням гарагийн үдээс хойш тэдний гэрийн гадаа сармагчин байгааг анзаарах хүртэл утасныхаа ул мөрийг олж чадаагүй байна. Утас руугаа дахин залгахад арын цэцэрлэгээс хэдхэн алхмын цаана ширэнгэн ойгоос дугарах чимээ сонсогдож, дараа нь далдуу модны доорхи навчнууд дээр шавар шавхайтай хутгалдсан утасаа олж авжээ.
Түүний авга ах нь хулгайчийн зураг утсан дээр байж магадгүй гэж хошигносон тул утасаа цэвэрлэсний дараа зургийн галерейг нээхэд сармагчингийн зураг дүүрэн байв.
Эх сурвалж: BBC