ШӨХТГ-аас ломбардын үйл ажиллагаа явуулагч, иргэд аж ахуйн нэгжүүд тодорхой хугацаатай шаардлага хүргүүлсэн ч тэд дорвитой өөрчлөлт хийж чадсангүй. Тиймээс хуулийн дагуу хяналт шалгалтыг оруулах гэж байгаагаа тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдлээ.
Тэрээр “Өнгөрсөн 1 сарын хугацаанд гуйлаа, зөвлөн туслалаа Тэд өөрчлөгдөхгүй юм байна. Хуулийн дагуу ажиллахад ямар ч асуудал үүсэхгүй. Гэхдээ тэд хүсэхгүй байна. Өнөөдрөөс ломбард хяналт шалгалтыг дараагийн түвшинд шилжүүлж байна. Мөнгө хүүлэлт иргэдийн амьдралыг, итгэл сэтгэлийг мохоож байна. Өөр арга алга” гэж ээ.
Тэгэхээр мөнгө хүүлж буй иргэд аж ахуйн нэгжүүд одооноос эхлэх хуулийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах, чадахгүй бол төрийн хатуу хяналт дор шалгуулдаг систем рүү шилжих юм байна.