Туул голын эрэг дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний зам, тоглоомын талбай, явган шат, эко хавтан хийж тохижуулах ажил дуусч комисс ажиллахад бэлэн болжээ.
Цаашид тус тохижилт бүхий талбайн ногоон байгууламжийг тусгайлан гүйцэтгэсэн “Грийн ресурс” ХХК цаашид ашиглалт засвар үйлчилгээ болон хог хаягдлын асуудлыг хариуцаж ажиллахыг даалгаж, гүйцэтгэгч байгууллагад нь тохижилтын талбайд ороогүй нэмэлт хэсгийг Эко хавтангаар бүрэх ажлыг хийх зэрэг үүргийг тус тус даалгалаа.
Тус талбайд дээд явган зам, авто зогсоол, түшиц хана, эко хавтан, зүлэгжүүлэлт, сандал ширээ, зүлэгжүүлэлт, саравч, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, волейболлын талбай, доод явган замын ажлууд хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар харуулын байр, хогийн сав, 00 байрлуулах ажлууд дуусах шатандаа ороод байна.
Туул голын эрэг дагуу ийм бүтээн байгуулалтууд улам л олон болоосой. Элдэв улс төржилтгүйгээр бүтээн байгуулалтуудыг дэмжиж, хяналттай цэвэр, цэмцгэр цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилламаар байна. “Бургас, бургас” гээд дэмий хашгичаад байлгүйгээр ААН-үүдэд бүтээн байгуулах эрхийг нь өгчихвөл…