БНХАУ-ын дарга Си Зиньпинийг эрс шүүмжилж байсан үл хөдлөх хөрөнгийн магнатад хүнд авлигын хэргээр 18 жилийн хорих ял оноолоо.
Бээжингийн шүүх Рен Жикиангд “авлига, хээл хахууль, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай” гэж тооцон 18 жилийн хорих ял оноожээ.
Түүнчлэн 4.2 сая юанийн (482.950 фунт; 620.000 доллар) торгууль төлөх шаардлагатай болжээ.
Рен энэ жилийн 3-р сард Си даргад шүүмжлэлтэй хандсан утгатай эссэ бичсэнийхээ дараахан сураггүй алга болсон байна.
Хэдийгээр Си даргыг шууд нэрлээгүй боловч түүний тухай бичсэн нь ойлгомжтой байна гэж олон нийт үзэж байсан билээ.
Бээжингийн No2 завсрын ардын шүүх Ренийг 1.25 сая долларын хээл хахууль авч, бараг 50 сая юань завшсан гэж мэдэгджээ.
Тэрээр бүх хэргийг “сайн дураараа” хүлээсэн тул энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй гэжээ.
Яамны албан тушаалтны хүү тэрээр намын ахлах удирдагчидтай ойр дотно харилцаатай байсан гэдгээрээ алдартай байсан бөгөөд намаа шүүмжилж хүчтэй байр суурьтай байв.
Эрх барих зарим байгууллагууд, Хятадын засгийн газар сөрөг хүчний төлөөлөл болох хүмүүсийг дарахын тулд иймэрхүү авлигын хэргийг ашиглаж байна гэж шүүмжилж байгаа аж.