Халид Хан гэх хүн Энэтхэгийн баруун хэсэгт орших Мумбай хотод нурсан барилгын дор 10 цаг орчим гацсан байна. Есдүгээр сарын 21-нд барилга нурсны улмаас 40 гаруй хүн амь үрэгдэж, 20 хүн одоогоор аврагдсан байна. Энэтхэгт барилга нурах нь цөөнгүй ба ялангуяа муссон үе буюу борооний улиралаар ихээхэн тохиолддог ажээ.