Нэг охиныг шоронд хийчих амархаан. Үхэж далд ор, тамд оч гэж хэлсэн хэлээгүй хүн амины хүнд хэрэг ял оноогдон ялтан болно. Гэтэл, нийгэм даяараа нүүрлээд байгаа, үе үеэрээ гарч ирж байгаа ирээдүйн гэмт хэрэгтнүүд тэр аюулаас яаж урьдчилан сэргийлэх вэ?
Манай улс тийм ажил хийж байна уу? Аллага хүчирхийлэлтэй кино, контентыг хязгаарлан үзүүлж байна уу? Архи, хэрүүл, хүчирхийлэл дунд өсөж торниж үзэж суралцаж байгаа бүхэл бүтэн үе, ирээдүйгээ анзаарч байна уу? Эцэг эх гэдэг нэртэй зарим нэг заримдаг толгойтой нөхдүүдэд хүлээлгэдэг, шаарддаг хариуцлага нийгмийн сэтгэхүй бидэнд байна уу ? Эсвэл 09.07-нд үйлдэгсэн хэргийг 20 хоногийн дараа гэнэт олж мэдээд бүгд шуугиж маргааш нь мартах уу?
Энэ 20 хоногийн дотор хүүхэдтэй холбоотой өөр ямар хэргүүд аль дүүрэг, аль аймагт гарсан бол … Бид хэзээ юманд бодитой хандаж сурах вэ!
Эх сурвалж: Ganjavkhlan Chadraabal