Бангладешийн гаальчид Дакка хотын олон улсын нисэх буудлын хогийн савны нэгээс гурван кг жин татах 10 ширхэг гулууз алт олсон тухай Dhaka Tribune мэдээлжээ. Хууль бусаар их хэмжээний алт хил нэвтрүүлэх гэж байна гэсэн мэдээлэл авсан хил гаалийнхан хамтран өндөр түвшний шалгалт явуулжээ. Энэ үеэр баригдахаас айсан гэмт хэрэгтнүүд авч явсан алтаа хогийн саванд хаясан хэмээн гаальчид таамаглаж байна. Алтыг олсон ч эздийг нь илрүүлж баривчилж чадаагүй байна.
НУУЦ.мн