Сонгуулийн дараа шинээр байгуулагдаад буй шинэ парламентын намрын чуулган ирэх долоо хоногийн даваа гарагт эхэлнэ.
Энэ удаагийн намрын чуулганаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд үүнээс нэн түрүүнд 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах учиртай. Энэ удаагийн төсвийн төслөөс ирэх жилүүдэд манай улсын эдийн засаг хэрхэн ямар түвшинд байх нь хамаарах чухал төсөл болох учиртай.
Мөн 2017 он бол бондуудын эргэн төлөлт эхэлсэн нэлээд өрийн дарамттай жил болно гэж судлаачид таамаглаж буй юм. Тиймээс энэ УИХ ирэх оны төсвийг тал бүрээс нь бодолцож байгаад батлах ёстой болоод байна. Мэдээж алдагдал багатай \”эрүүл\” төсөв батлаж байж л дараагийн асуудлуудыг шийдэх боломжтой юм.