УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Төрийн ордонд \”Эрдэнэт\” үйлдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Оросууд \”Эрдэнэт” үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа зарах шийдвэр гаргаж, түүнийг нь Монголын хувийн хэвшлийн компани худалдаж авсан. Гэхдээ энэ асуудлыг МАН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм. Тиймээс ч уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.