УИХ-аас баталсан тогтоолын дагуу энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг бэлнээр зорилтот бүлгийн хүүхдийн 60 хувьд нь олгох юм байна.
2016 оны төсвийн тодотголд 79.2 тэрбум төгрөг суулгасан нь өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан 0-18 насны хүүхдэд олгогдох төсөв аж.
Онцлоход, сар тутамд олгодог хүүхдийн 20 мянган төгрөг өнгөрсөн зургадугаар сараас хойш олгогдоогүй бөгөөд УИХ-аас 2016 оны төсөвт тодотгол хийснээр энэ сараас эхлэн өмнөх саруудын мөнгөтэй хамтатган нөхөн авч эхэлсэн юм.Харин боломжтой гэсэн ангилалд хамрагдсан хүүхдүүдийн 40 хувьд нь хүүхдийн мөнгийг нэрийнх нь дансанд хуримтлал болгон байршуулж, 2019 оноос бэлнээр авах боломжтой байхаар зохицуулалт хийж буй юм байна.