Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгууль өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд нийслэлийн ИТХ-д МАН үнэмлэхгүй олонх болсон бол 21 аймгийн 11-т нь АН ялалт байгуулсан урьдчилсан дүнтэй байна.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 17,149 хүнээс гурван хүн нэг ч хүний санал аваагүй байна.
Тодруулбал, АН-аас
Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт дэвшсэн Э.Чулуунгэрэл
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт дэвшсэн А.Медетхан
Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт дэвшсэн Д.Аюурбунь нарт нэг ч хүн саналаа өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн хоёр тойргийн иргэд АН-ын нэр дэвшигчдэд огт саналаа өгөөгүй ажээ.
Харин МАХН-аас нэр дэвшсэн нэг хүн ганцхан хүний санал авсан байна.
Тодруулбал, МАХН-аас нэр дэвшигч Х.Өмирбек Баян-Өлгий аймгийн 9 дүгээр тойрог, тус аймгийн Ногооннуур сумын 3 дугаар тойрогт давхар нэр дэвшсэн ч аль аль тойргоосоо ганцхан хүний дэмжлэг авжээ.