Хятадын компани болох Alibaba нь томоохон сүлжээний бөөний төв, супермаркет болох Sun Art Retailing-ийг өөрийн мэдэлд авах болжээ.
Хятадын үсрэнгүй хөгжиж буй жижиглэнгийн худалдааны зах зээлд илүү байр сууриа олохыг эрмэлзэж байгаа нь энэхүү үйлдэлээр батлагдаж байна.
Алибаба нь Хятадын цахим худалдааны хамгийн том тоглогч бөгөөд дэлхийн хамгийн том онлайн зах зээл болох Таобао-г эзэмшдэг.
Sun Art нь одоогоор Францын хамгийн баян гэр бүлийн нэг болох Муллиезийн гэр бүлийн хөрөнгө оруулалтын хяналтанд байдаг.
Компанийн мэдэгдэлд дурдсанаар Алибаба Хонконгод бүртгэлтэй Sun Art дахь хувьцаагаа 21% -иас 72% болгон өсгөхийн тулд 28 тэрбум HK $ (3.6 тэрбум, 2. тэрбум фунт) төлөхөөр болжээ.
Sun Art нь Хятадад 481 гипермаркет, гурван дунд зэрэглэлийн супермаркеттай.
Алибаба дэлгүүрүүдээ дижитал хэлбэрт шилжүүлэх зорилгоор 2017 онд супермаркетын сүлжээтэй стратегийн холбоо байгуулж, тухайн үед тухайн компанид 22.4 тэрбум хонконг долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
“Ковид-19 цартахлын тархалт нь хэрэглэгчийн амьдралын хэв маяг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны дижиталчлалыг хурдасгаж байгаа тул Sun Art компанид энэхүү өөрчлөлт нь манай шинэ жижиглэн худалдааны алсын харааг бэхжүүлж, бүрэн нэгдсэн туршлагатай олон хэрэглэгчдэд үйлчилнэ” гэж Alibaba-н Даниэл Жан хэлэв.
Sun Art-ийн дэлгүүрүүд Alibaba-ийн платформуудтай нэгдсэн бөгөөд захиалгаар хүргэх үйлчилгээ үзүүлэх билээ.
Энэхүү үйлчилгээг Alibaba-ийн онлайн хоол хүргэх үйлчилгээний платформ Ele.me болон логистикийн охин компани болох Cainiao нар юм.
Алибаба мөн онлайн төлбөр тооцооны ертөнцийн томоохон тоглогч болж байгаа бөгөөд санхүүгийн технологийн салбар болох Ant Group нь Хятад, Хонконг дахь хувьцаагаа энэ сарын сүүлчээр зарлах төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC