Компьютер Томограммын шинжилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажиллалаа. Тэрээр Мэс засал,мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ,яаралтай түргэн тусламжын тасгуудаар орж, төхөөрөмж болон,орчин нөхцөлтэй нь танилцлаа. Үүний дараа эмнэлгийн эмч,ажилчин алба хаагчидтай уулзаж тэдний санал бодлыг сонссож, ирэх дөрвөн жилд Монгол улсын засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ одоо хийж буй ажлын талаараа мэдээлэл өглөө. Энэ үеэр тус эмнэлгийн ажилчидын зүгээс цаашид гүйцэтгэлээрээ цалинждаг симтемийг нэвтрүүлэх,эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний орон тоог нэмэх,шинээр төгсөн ирж байгаа эмч мэргэжилтэнгүүдийн ур чадвар,үүнийг бэлтгэж байгаа сургуулиудад хяналт тавьж ажиллаж өгөхийг хүслээ.
Дашрамд сонирхуулхад 1991 оноос үйлчлэх хүрээгээ тэлж, үндсэн үйлчлүүлэгчид дээрээ Говийн 4 аймаг Баянзүрх дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх болсон бөгөөд Клиникийн II нэгдсэн эмнэлэг гэж нэрлэгдэх болжээ. 1999-2000 онд тус эмнэлэг нь Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн нь эмнэлгийн оношлогоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлэн олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах,иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг \”Шилэн эрүүл” мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багаггүй хугацаа өнгөрч байна. Энэ ажлын хүрээнд түргэн шуурхай эмнэлгээ цахимжуулж чадсанд сайд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид эмч мэргэжилтэнгүүдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх үүднээс гадаад улс оронд сургах,эмч,эмнэлгийн ажилчдын шагнал урамшуул, нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.