Богд уулын унадаг дугуйн замд хамгаалалт хийжээ.
Тодруулбал, Богд уулын арын зам дагуу шинээр тавигдаж байгаа унадаг дугуйн замаар автомашинтай иргэд, жолооч нар маш ихээр зорчиж, зөрчил үүсгэж байжээ. Иймд тухайн ажлыг гүйцэтгэж байгаа байгууллагатай уулзан, туузан хаалтыг яаравчлан байршуулж тухайн унадаг дугуйн замыг хамгаалах ажлыг хийлгэжээ.
Унадаг дугуйн зам нь автомашины асфальтан замаас нимгэн хийгдсэн учраас дээгүүр нь автомашинтай иргэд зорчих нь замыг эвдэх эвдэх эрсдэлтэйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулав.