COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хүнсний болон бараа бүтээгдэхүүний үнээ нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн аж ахуйн нэгжийг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас торгосон.
Харин “Монос Улаанбаатар” ХХК, Оргил сүлжээ дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Хүрмэн ХХК, Emart, Номин болон Сансар сүлжээ дэлгүүр зэрэг аж ахуйн нэгж зохиомол хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдвөл арга хэмжээ авах тухай ШӨХТГ-ын мэдэгдлийг анхааран ажиллаж маск болон бусад бараа бүтээгдэхүүний үнээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.