Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр оролцож, одоогоор ажиллаж буй хүнсний дэлгүүрүүдийн тоог мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэр, үйлчилгээний 10,147 газар бий.
Энэ дотроос зөвхөн хүнсний худалдааны 68 том, жижиг төв байна.
Тодруулбал үүнээс:
Сонгинохайрхан дүүрэгт-22
Баянзүрх дүүрэг-17
Баянгол дүүрэгт-12
Сүхбаатар дүүрэгт-3
Налайх дүүрэгт-1
Хан-Уул дүүрэгт-1
Чингэлтэй дүүрэгт-7
Багануур дүүрэгт-3
Өнөөдрийн байдлаар хайпермаркет, супермаркет мини маркет, хүнсний дэлгүүр зэрэг зөвхөн хүнсний чиглэлийн 3,731 дэлгүүр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Эдгээр дэлгүүрүүд тав хоногийн хугацааанд 07:00-22:00 цаг хүртэл ажиллана.
Харин согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий ресторан, баар, кафены үйлчилгээг түр хугацаагаар хаагаад байна.
Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж тогтвортой, найдвартай байгаа” гэв.