Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа билээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Хатуу хөл хорионы үеэр иргэд хүнсийг ихээр нөөцөлж байна. Үүний улмаас амархан муудах хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах, гүйлгэж суулгах эмгэгүүд сүүлийн гурван хоногт ихээр бүртгэгдэж байна. Ийм учраас иргэд амархан муудах хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Шарсан хуурсан түргэн хоолноос аль болох татгалзах, давс, чихрийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн бүлээн ус, шөлтэй хоол идэх нь коронавирусийн халдвараас сэргийлэхэд үр дүнтэй” гэв.