“Халдварын батлагдсан тохиолдолтой хол ойрын хавьтал болсон хүмүүс хаагуур явснаа мартах, зөрүүлж хэлэх, зарим үед хэлмээргүй үйл явдал ч бас байдаг байх.
Үүнээс болоод голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах магадлалтай байгааг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн тэрбээр “Өнөөдар тандалтын явцад хэдэн караоке, цайны газарт хавьтал байгааг тогтоолоо. Тиймээс зар хэлье.
СБД-ийн 8-р хорооны “Говьсайхан” гэдэг караокед 2020.11.09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс,
Мөн “Топаз” зочид буудал
СБД-ийн 8-р хорооны “Өгөөж” нэртэй цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс
ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086928 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна.
Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог 5 хоногоор тогтоосон. Халдварыг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн тулд зорьж ажиллаж байгаа. Гэтэл миний хэлсэн шалтгаануудын улмаас хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг ард иргэд минь ойлгоорой” гэв.