Дэлхий даяар коронавирусний халдварын шинэ тохиолдол есдүгээр сарын эхэн үеэс хойш анх удаа буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусийн тайлбарласнаар, энэ нь “Европт хатуу арга хэмжээ авсны ачаар тархалт буурсантай холбоотой” ажээ. “Энэ бол сайн мэдээ, гэхдээ бид үүнийг маш болгоомжтой тайлбарлах ёстой” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Гэсэн хэдий ч дэлхийн бусад бүс нутагт “COVID-19”-өөр халдварлах нь нэмэгдсээр байгаа бөгөөд вирусний улмаас нас барсан тохиолдлын тоо ч нэмэгдэж байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал хэллээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр шинэ жилийн баярын өмнө хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын үед баяр тэмдэглэх нь хэр эрсдэлтэйг бодож үзэхийг уриалав.