Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний 227 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор \”Архидан согтуурахтай тэмцэх тухай” Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтыг үндэслэн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд  аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон байна.  Өчигдөр тус ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий 17 сумын 379 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийх ажлын удирдамжийг хэлэлцэн баталлаа. Удирдамжинд зааснаар хяналт шалгалтыг 2016 оны 10-р сарын 06-аас 2016 оны 11-р сарын 01 хүртэл явуулахаар болжээ.