Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 05 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.Түүнийг Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагын баг хүлээн авч уулзлаа.
Д.Очирбат УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан, эрүүл мэндийн салбарыг мэддэг. Мөн гишүүнээр ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарын олон хууль тогтоомжийг санаачилсан, ажлын хэсэгт ажилласан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй.