Цар тахлын улмаас улсын хэмжээнд хөл хорио тогтоосноор Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн цусны нөөц жирийн үеийнхээс 53 хувиар буурчээ. Хөл хорионы улмаас сайн дурын донорууд явах боломж хязгаарлагдсан нь нөөц бүрдүүлэлтэд нөлөөлж байна. Тиймээс бид цусны нөөц бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт цусаа хандивлах хугацаа нь болсон 3000 гаруй хүндэт донортоо урилга хүргүүллээ. Урилга хүргүүлж, сайн дураар цусаа хандивлах аян өрнүүлснээр сүүлийн долоо хоногт нөөц нэмэгдэж байна гэж тус төвийн захирал, АУ-ы доктор Н.Эрдэнэбаяр ярилаа.
Цус хандивлах нь эрүүл мэндэд ямарч сөрөг нөлөөгүй бөгөөд цус 24 цагт нөхөн төлждөг. Нэг хүний цус гурван хүний амь авардаг буянтай үйлс. Сайн дураар цусаа хандивласнаар цусны дэлгэрэнгүй шинжилгээг өгч, эрүүл мэнддээ хяналт тавих давуу талтай.
17 нас хүрсэн 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж үзсэн хүн бүр цусны донор болох боломжтой. Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэйчүүд гурван сар тутамд цусаа өгөх боломжтой юм байна.