Засгийн газрын 9-ний өдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрсөн юм.
Учир нь энэ сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих ЗГ-ын тогтоол гарсан. Ингэснээр 34 чиглэлийн 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэв. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагийн хооронд ажиллана.
Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавиад байсан хязгаарлалтыг зогсоож, хэвийн горимд оруулна.