Диспетчерийн үндэсний төвийн мэдээллээр Монгол Улс өнөөдрийн цахилгаан хэрэглээний Горим төлөвлөлтийг дээд тал нь 1249 МВт байхаар төлөвлөжээ. Үүнийг өчигдрийн гүйцэтгэлтэй харьцуулж харвал (19 цаг буюу цахилгаан эрчим хүчний хэрэглээ оргилдоо хүрдэг үе) ~60МВт -аар нэмэгдүүлж төлөвлөсөн байна.
Цахилгаан хэрэглээний оргил ачааллын үе болох 19 цагт иргэд хоол ундаа хийх, гэр байшингаа халааж дулаацуулах зэрэг шалтгаанаар өрхийн цахилгааны хэрэглээ огцом идэвхждэг байх нь.
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК