Тунисын бүх иргэнийг “COVID-19”-ийн вакцинжуулалтад үнэгүй хамруулна гэж тус улсын “Pasteur” хүрээлэнгийн ерөнхий захирал Хечми Лузир мягмар гарагт мэдэгджээ.
“Эхний тунгуудыг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс, эмнэлгийн ажилтнуудад тарина” гэж Х.Лузир “Tunis Afrique Presse” агентлагт мэдээлжээ. Мөн вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг тэрбээр онцолсон байна.
Тунис Америкийн “Pfizer” компанийн коронавирусний вакцинаас хоёр сая тунг хэдийн захиалсан бөгөөд Эрүүл мэндийн яам нэг тун вакциныг долоон ам.доллароор худалдан авах гэрээ байгуулжээ.
Тунист өнөөдрийн байдлаар 113 241 хүн халдвар авч, 3956 хүн нас баржээ.