Бразилд “COVID-19” халдвар авсан хүний тоо лхагва гарагт долоон сая давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 70 574 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 7 040 608-д хүрчээ.
Латин Америкийн тус орон нь халдварын тохиолдлын тоогоороо АНУ /16 873 988/, Энэтхэгийн /9 932 547/ араас гуравдугаарт бичигдэж байгаа юм.
Бразилд лхагва гарагт халдвараар нас барсан хүний тоо 936-гаар нэмэгдэж, 183 735-д хүрчээ. Бразил уг үзүүлэлтээрээ АНУ-ын /306 203/ араас жагсаж байна.