АНУ-ын Айова муж дахь гахайн мах боловсруулах хамгийн том үйлдвэр “Tyson Waterloo” ажилчдынх нь хэд нь COVID-19-ийн халдвар авах талаар мөрий тавьсан долоон ажилтныг халжээ.
Халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа тус компанийн менежер, зохион байгуулагч тэргүүтэй долоон ажилтан мөрийгөө халдвар гараад удаагүй байхад тавьсан бөгөөд халдварын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй аж.
Учир нь тухайн удирдах алба хаагчид өвчний шинж тэмдэг илэрсэн ажилчдыг ажил дээрээ үлдэхийг хүсдэг байжээ. Компанийн зүгээс хэргийн мөрдөн байцаалтыг шуурхай хийхийг хүссэн ба тухайн ажилчдыг халдвараас хамгаалах дэглэмийг сахиагүй хэмээн буруутгах аж.
Тавдугаар сарын байдлаар Tyson Waterloo компанийн нийт ажилчдын 30 хувь нь халдвар авсан бөгөөд үйлдвэрт ажилладаг байсан Исидро Фернандез гэх эр өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавируст халдварын улмаас нас барсан байна.
Улмаар түүний хүү дээрх мөрийтэй холбоотойгоор эцгийнхээ үхлийг нэхэмжилж байгаа аж.
CNN