АНУ-ын Худалдааны яам Хятадын 80 орчим компанийг хар жагсаалтад оруулахаар болжээ.
Худалдааны яам Өмнөд-Хятадын тэнгист цэргийн ажиллагаа явуулдаг, Хятадын Зэвсэгт хүчинтэй холбоотой гэж үзэж компаниуд болон хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж буй компаниудыг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байна.
Хориг арга хэмжээг хамгийн түрүүнд хагас дамжуулагч үйлдвэрлэгч SMIC (Semiconductor Manufacturing International Corporation) компанийн эсрэг авах аж. Тус компанийг өмнө нь АНУ-ын Батлан хамгаалах яам хар жагсаалтандаа оруулжээ.
Хоригийн жагсаалтад орсноор “SMIC” компани АНУ-ын нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Худалдааны яамнаас зөвшөөрөл авах ёстой болох аж. АНУ-ын Худалдааны яамны хар жагсаалтад “Huawei”, “ZTE” зэрэг олон арван компани ороод байгаа юм.