АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, түүний гэргий Карен Пенс, цэргийн эмнэлгийн дарга, дэд адмирал Жером Адамс нар хэвлэл мэдээллийн ажилтнуудын өмнө коронавирусний вакцин хийлгэжээ.
Америкчуудын вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ийм арга хэмжээг зохион байгуулжээ.
“Америкийн ард иргэдийг ятгахын тулд Карен бид хоёр олны өмнө вакцин хийлгэхээр шийдэж, вакцинжуулалтад олноор хамрагдахын эхлэлийг тавьж байна” хэмээн М.Пенс “Pfizer”, “BioNTech” компаниудын вакциныг хийлгэснийхээ дараа мэдэгдсэн байна.
“Pfizer”, “BioNTech” компаниудын вакциныг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар 12 дугаар сарын 11-нд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.