Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын санаачилгаар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Сүхбаатарын талбайд \”Улаанбаатарын намар” нэгдсэн өдөрлөг, шоу болсон билээ.
Уг нь энэхүү өдөрлөгийн зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих гэж байсан. Гэтэл эрхэм Засаг дарга үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдээ биш \”Камертон” болон \”Никитон” гэсэн хоёр хамтлагийг дэмжсэн шоу хийжээ. Энэхүү үдшийг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 217 сая төгрөг гаргасан болох нь доорх баримтаар тогтоогджээ.