2021 оны тавдугаар сардаа багтаж тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгоно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ мэдэгджээ.
Тэрээр, Хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг төрдөө буцаан авч, 20 гаруй мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг 2020 оны эхээр батлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд үлдсэн ахмадууддаа энэ тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна.
Зорилт амжилттай хэрэгжиж байна. Энэ бол баялгийнхаа өгөөжийг иргэддээ тэгш шударга хуваарилах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжсэн анхны үйл хэрэг байсан.
Одоо энэ зарчмыг бие даасан хуулиар баталгаажуулахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах гэж байгаа юм” хэмээн мэдэгджээ.