Үндэсний үйлдвэрлэгч гэж өөрсдийгөө нэрлэсэн “Luxurious-Sparkling-Wine” компаний оргилуун дарсны гаднах хаягийг хуулмагц Орос оргилуун дарсны хаяг гарч ирсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Үүнтэй холбоотойгоор тус компанийг ШӨХТГ-аас шалгаж эхэлсэн байна.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ тухай: “Хуурамч гэх оргилуун дарсны асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж тайлбар авч байна.
Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан. Харин шампанскийн хувьд хуурамч бус бусадтайгаа ижил гэдгийг мэдэгдэж байна.
Тиймээс шампанск (Советское, Luxurios нэртэй 2 шампанск)-ийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторд хандсан. Удахгүй компанийн албан ёсны тайлбарыг хүргэх болно” гэв