Дэлхийн агаарын даралтын хамгийн өндөр үзүүлэлт одоогоор Монголын уулархаг нутагт бүртгэгдээд байна. Завхан аймгийн баруун хэсэгт орших Цэцэн-Уул сум дахь цаг уурын автомат станц далайн төвшний дундаж даралтыг 1094.3 миллибар буюу целсийн -45.5 хэмтэй байсан гэж бүртгэлээ.
Хэрэв эрдэмтэд баталгаажуулбал, энэ нь яг 16 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 30-нд Монгол Улсад тогтоосон дэлхийн 1089.4 миллибарын үзүүлэлтийн хүйтний рекордыг тэргүүлэхээр тоо юм.
Редингийн их сургуулийн цаг уурын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний ажилтан Стивен Бөрт “Индепендент” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ энэ үзүүлэлт үнэн бол, албан ёсны синоптик мэдээллийн станцаас өгөгдсөн байх ёстой” гэсэн байна.
Дээрхээс ч өндөр үзүүлэлт мэдээлсэн станцууд байгаа.
Тиймээс алдаатай тоо бол биш юм.
Ноён Бөрт хэлэхдээ, яг энэ үед Монгол, Сибир болон Оросын зарим нутгаар ингэж хүйтрэх нь энгийн зүйл гэдгийг хэлсэн байна.
Эх сурвалж: Independent.co.uk