Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээг танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тус газраас мэдээлснээр Панамын баримтын дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй гэх 23 иргэний хэрэг бүртгэлтэй байдаг ба олон улсын байгууллагатай хамтарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Одоогоор нийт хөрөнгийн тоо ширхэг тодорхой болоогүй ба тухайн хөрөнгө байршиж буй газар болон манай улсын шүүхээс шийдвэр гарч байж хөрөнгийг шилжүүлнэ гэв.
Мөн УЕПГ-ын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд “Прокурорын байгууллагад өнөөдрийн байдлаар шийдвэр гаргахад хөндлөнгөөс шахалт үзүүлсэн гэх гомдол, санал ирээгүй. Хэрвээ шахалт үзүүлсэн тухайн прокурор мэдэгдэх журамтай” гэв.