Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас чөлөөлжээ.
Эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан ажлын хариуцлага алдсанаар Нэгдүгээр амаржих газарт алдаа гарсан хэмээн удирдлага нь үзэж, шийдвэр гаргасан байна. Гэвч Я.Буянжаргал нь “Ажлаа хүлээлгэж өгөхгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлжээ.
НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа ажлын хариуцлага алдсан Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланд ажлаа хүлээлгэн өгөх шаардлага тавьсан ч мөн эсэргүүцэж байгаа юм.