Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
– ЭМЯ-наас хатуу хөл тогтоох талаар санал, хүсэлт огт гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 99 хувь нь өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаад байна.
Сүүлийн 24 цагт 785 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 55852 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 729, орон нутагт 56 тохиолдол илэрсэн байна.