УОК-оос вакцинжуулалтын явц болон хөл хорио тогтоох эсэх асуудлаар мэдээлэл өгч байна. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар оролцож байгаа юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
- Вакцинжуулалтын үр дүн зургаадугаар сарын 15 гэхэд гарч эхэлнэ. Бид өмнө нь вакцинжуулалтыг зургаадугаар сарын 1 гэхэд дуусгасан байна гэж тооцоолсон. Гэвч Файзер вакцины татан авалтаас шалтгаалж жирэмсэн болон, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг вакцинжуулж эхлээд байгаа. Иймд зургаадугаар сарын дунд үеэс өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Өдөрт гарч байгаа тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь тандалтын баг эрчимжиж байгаатай холбоотой юм.
Өдөрт бүртгэгдэх тохиолдлын 30 орчим хувийг 0-35 насныхан эзэлж байна. Иймд 12-17 насны хүн амыг вакцинжуулах асуудлыг судалж байна.