“Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдаж буй иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн тул Халдварт өвчин судлалын үндэсний төв уруу шилжүүлж байна.
Одоогийн байдлаар хэдэн иргэн халдвар авсан, хэд дэх шинжилгээгээр халдвар илэрсэн талаар мэдээлэл байхгүй бөгөөд маргааш 11:00 цагийн мэдээллээр тодорхой мэдээллийг өгнө гэлээ.
Тухайн зочид буудалд бүртгэгдсэн халдварын ойрын хавьтлууд тусгаарлагдаж байсан гэсэн албан бус мэдээлэл байна.