Нийслэл Улаанбаатар хотод коронавируст халдварын 20 гаруй голомт идэвхтэй байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Одоогоор GP Tower-ын голомт үргэлжилж нийт 25 хүнээс халдвар илэрсэн. Мөн Сүхбаатар дүүрэг дэх гутлын цехээс 22, Сонгино хайрхан дүүргийн супермаркетаас 9 тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15, 16 дүүргийн Бэлхийн гудамжуудаас халдвар илэрч байна. 13-р хорооллын Оюутны байрны дэргэд байдаг Нүүдэлчин цайны газраас халдвар илэрсэн ба энэ хоолны газраар сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай гэв.
Өнөөдөр нийслэлд шинээр 27 тохиолдол илэрсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1024 хүн халдвар аваад байна.
Улаанбаатар хотод идэвхтэй багйаа голомтууд:
-СБД-ийн 8 дугаар хорооны “GB tower”-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомтод 25 тохиолдол
-СБД-ийн Бэлхийн гудамжинд байрладаг Гутлын цехтэй холбоотой 22 тохиолдол
-СХД-ийн 21 дүгээр хорооллын Содон хороололд байрладаг супермаркетын голомт
-СБД-ийн Бэлхийн гудамжны голомт
-Дарь-Эхийн нийтийн байрны голомт
-БЗД-ийн 17 хорооны нийтийн байр
-13 дугаар хорооллын “Нүүдэлчин” цайны газрын голомт идэвхтэй байгаа аж.
Сүүлийн долоо хоногт тус цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг тэрбээр анхааруулав.
Нийслэлийн 6 дүүрэгт халдварын тархалт ихтэй байна. Тиймээс иргэд амны хаалт зүүх, зай барих, олон хүнтэй газраар явахгүй байхыг тэрбээр давтан сануулсан юм.