Батлан хамгаалахын их сургуулийн хоёр багш халдвар авсан ба тэдний гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ мэдээллээ.
Ойрын хавьтал болон бусад хүмүүсийг тусгаарласан бөгөөд хавьтлын шинжилгээг хийж байгаа аж. Энэ голомт нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хамаарах юм.
Нийслэлд одоогоор идэвхтэй 20 гаруй голомт байгаа бөгөөд ойрын хавьтлуудын шинжилгээ үргэлжилсээр байгаа билээ.
Мөн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй иргэд харьяа дүүргийн шинжилгээ авах цэг болон дөрвөн дүүрэг дэх вирус судлалын лабораторид шинжилгээ өгөх боломжтой. Халдвар нэмэгдэж буй энэ үед өрхийн эрүүл мэндийн төв, харьяа дүүрэгтэй хандаж, гэрээсээ гаралгүй урьдчилан мэдэгдэхийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөлөө.