Коронавирусний вакцин тэгш бус хуваарилагдаж байгаа нь цар тахалтай тэмцэх асуудлыг даамжруулж болзошгүй гэж НҮБ-ын тэргүүн Антониу Гутерриш мэдэгджээ.
“Бүх хүн аль болох хурдан вакцинжуулалтад хамрагдах боломжтой байлгахыг бид шаардах ёстой. Вакцинтай холбоотой ахиц дэвшил гарсан ч хуваарилалт нь шударга бус байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.
“Коронавирусний вакцин тариулсан нийт хүмүүсийн 75 хувь нь 10-хан улсад багтаж байна. Үүний зэрэгцээ 130 гаруй улс ганц тун ч вакцин аваагүй байна. Вирус хөгжиж буй орнуудад тархсаар байх аваас ахин дахин мутацид орсоор байх болно. Шинэ хувилбарууд илүү халдварлах чадвартай, амь насаа алдах эрсдэл илүү өндөр байгаа нь вакцины үр дүн, оношилгооны арга зүйд учирч болзошгүй ноцтой аюул юм. Үүний улмаас цар тахал илүү удаан үргэлжилж, вирус хөгжингүй орны иргэдэд халдварласаар байх болно” гэж тэрбээр мөн ярьжээ.