Дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална гэсэн мэдээлэл бий. Харшилтай, өндөр халуунтай болон халдварт өвчнөөр өвдсөн хүнд вакцин тарихгүй. Бүрэн эмнэлгийн үзлэгт хамруулсны дараа шийднэ гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн тэрээр “Шинэ вирусийн хувилбарт вакцин тодорхой хэмжээнд үйлчилнэ. Гэхдээ бид мутацад орсон вирус тархсан бүсээс ирж байгаа иргэдэд маш сайн хяналт тавих чухал. 18-наас доош насныханд вакцин хийхгүй учраас халдварт илүү өртөж байгаа 40-өөс дээш насныхныг дархлаажуулалтад хамруулах нь хүүхэд халдвар авах эрсдэлийг бууруулна. Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Коронавирусийн эсрэг вакцин тариулснаас хойш хэр хугацаанд халдвараас хамгаалах тухай баттай мэдээлэл хараахан гараагүй байна.
Өнөөдөр манай улс хүлээн авсан 150 мянган тун вакцинийг нэг хүнд хоёр тун хийнэ гэж тооцоход 75 мянган хүнийг дархлаажуулах боломжтой. Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтай 2 дахь тунг хийнэ. Үүнээс хойш 14-өөс дээш хоногийн дараа дархлаа үүснэ гэсэн мэдээлэл бий. Шинэ вакцин тул хүний биед хэр хугацаанд дархлаа тогтоох тухай судалгаа хийсээр байна” гэлээ.
Ямар нэртэй вакцин нь 1 дэх тун хийлгэхэд 70% , 2 дахь тун хийлгэхэд 95-96 % хамгаалах юм бэ , Нэрийг нь тодорхой мэдээлээч, Бас үйлчлэх хугацааг тодорхой хэлэх хэрэгтэй байна , Бүрхэг ерөнхий юм хэлэхээр итгэхгүй байна
Монголын засгийн газар яаран татаж авсан хятадын вакцинийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэж аваагүй байгааг, судалгааны ямар төвшинд байгааг ДЭМБ – аас 2 дугаар сарын 16 -д гаргасан жагсаалтийг доорх хаягаар ороод хараарай. Төрд гарсан урваач, шарваачид монголчуудыг хятадын туршилтын туулай болгох гэж байна уу даа?
https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/covid-19-vaccines
та нар одоо ариа болиочээ.ямар учраас ийм худал мэдээлэл өгөөд байгаа юм бэ.ямар харанхуй бүдүүлэг цаг бишш дээ.аль түрүүэн бүх мэдээлэлийг хүмүүс уншчихсан байгаа.2 дахь вакцин тариулсанаас хойш 45 хоногийн дараа дарлаа тогтон гээд байгааш дээ.орос вакцин 2 жил бусад нь 6 сар орчим хамгаалнаа гээд байгаа юм бишүү