Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан \”Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас \”Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.
Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд эсээ нь
- Сэдвийн агуулгад нийцсэн байх
- А4 хэмжээтэй цаасан дээр үгийн тоо 800-1000 байна
- Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх
- Arial 12 фонтоор шивж ирүүлсэн байх
- Дэлгэрэнгүй мэдээлэл /өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги/ зэргийг хангасан байх шаардлагатай юм.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцож буй оюутнууд сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Ирүүлсэн эсээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас томилсон комисс шалгаруулж тэмцээний дүнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.
Тэмцээний шагнал
1-р байр 1 /Өргөмжлөл, 1 000 000 төгрөг/
2-р байр 1 /Өргөмжлөл, 800 000 төгрөг/
3-р байр 1 /Өргөмжлөл, 500 000 төгрөг/ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.